Монголчууд бидний байгаль дэлхий хамгийн Хийморьтой амьтан хэмээн бишрэн хүндэлдэг "Чоно" хэмээх энэ амьтаны тухай сонирхолтой 10 баримтыг та бүхэндээ хүргэж байна. Энд чонын төрөл болон түүний зан авирын талаар илүүтэй бичсэн байгаа. Сүүлийн үед манай эрчүүд Чонын авд их явдаг болсон тул энэ мэдээлэл таалагдах биз ээ.
1. Хар чононууд.
2008 онд Стэнфордын их сургуулийн судлаачид нохой шиг хар үстэй чононууд байгааг тогтоожээ. Хар чоно бол нохойн эрлийз. Ихэвчлэн хойд америкт тааралдана.
2. Эрлийз чононууд
Чоныг ихээр алж хороосон газар койот буюу нугын чоно олширдог. Хойт америкийн нийт койотуудын 22% нь чононы эрлийз гэсэн судалгааг эрдэмтэд гаргажээ. Ийм койото ердийнхөөс том биетэй, чононоос арай давжаа. Онцгой заль мэхтэй. Хүнээс айдаггүй. Чононд байдаг хурц авир болон түрэмгий чанартай.
3. Чоно бие биенээ барьж иддэг
Чоно идэх боломжийг хэзээ ч алддаггүй. Цаг аграарын хүнд нөхцөлд амьдардаг чононууд шархдсан болон өвчтэй сүрэг нэгтнээ иддэг. Анчин хавхаар чоно барьсан бол түүнийг дор нь авахгүй бол сүрэг нь ирээд өнөөх чоноо идчихдэг байна. Мөн чоно хавханд орсон үедээ хөлөө тас хазчихаад яваад өгсөн тохиолдол ч байдаг.
4. Онцгой том чоно
Зарим чоно 100 кг хүрэх тохиолдол бий. Экваторын бүсээс хол амьдардаг чононууд жин ихтэй. Халуун орны чоно нохойноос нэг их том биш. Хойд туйлын чоно 60 кг хүрдэг нь ердийнх ажээ.
5. Галзуу чононууд
Чоно галзуугийн нянг тээгч гэгддэг боловч тэд энэ нянг ихэвчлэн Үнэг элбэнх зэрэг амьтдаас авдаг. Ийм нянгаар өвдсөн амьтад үхширч чиг баримжаагаа олж чадахаа больдог бол чоно улам улангасдаг. Ийм үедээ хүн рүү дайрах тохиолдол элбэг. Энэ үед чоно хүний хүзүү толгой руу хазаж, хүн эмнэлэгийн тусламж авахаасаа өмнө нянтай цус толгойн хэсэг рүү аль хэдийн хүрч тархийг өвчлүүлсэн байдаг.
6. Америкийн чоно
Америкийн чоно хүн рүү дайрах явдал цөөн. 1580-1830 оны хооронд францад 3000 гаруй хүн чонын халдлагаас болж үхсэн байдаг гэсэн статистик тоо бий. Энэтхэг, Орос энэ үзүүлэлтээр дараагийн байранд ордог. Гэтэл АНУ, Канадад энэ үзүүлэлт маш бага байдаг.
7. Нохой ангуучлагч чоно
Чоно нохойтой ойр төрөл хэдий ч нохойг өөрийн идэш тэжээлийн нэг хэмээн үздэг. Орост тэнэмэл ноход нэг хэсэг чонын хоол болдог байв.