- Нийтлэгдсэн 2014-09-19
Таны амьдралд тус болох алдартай ишлэлүүдээс хүргэж байна. Магадгүй таны өнөөдөр шантраад цааш тавих гэж байсан ажлаа хийх урам зориг өгөх ч юм билүү? Танд амжилт хүсье.
Хэрэв чи өөрийн дутагдалаа хүлээн зөвшөөрч чадвал, хэн ч үүнийг чинь чиний эсрэг ашиглаж чадахгүй. – Tyrion Lannister /Game of Thrones/
Хамгийн сайн өшөө авалт бол агуу их амжилт. – Frank Sinatra
Би кареерийнхаа туршид 9000 орчим шидэлт алдсан. 300 орчим тоглолтод хожигдсон, 26 удаа би өөртөө итгэж хожлын шидэлт хийн алдаж байсан. Би амьдралынхаа туршид маш их алдсан. Энэ л миний амжилтанд хүрсэн шалтгаан. - Michael Jordan
Сүүлийн 33 жилийн туршид би өглөө болгон толинд харан өөрөөсөө “Хэрэв энэ миний амьдралын сүүлчийн өдөр байсан бол, миний өнөөдөр хийх гэж буй зүйлийг би үнэхээр хийхийг хүсэх байсан болов уу?” гэж асуудаг байсан. Хариулт “ҮГҮЙ” байсан өдөр болгонд би ямар нэг зүйлийг өөрчлөх хэрэгтэй юм байна гэдгийг мэдэж авсан. – Steve Jobs
Таныг тодорхойлох 2 зүйл: Юу ч үгүй байх үеийн таны тэвчээр, Бүх зүйлтэй байх үеийн таны хандлага.
Маш олон хүмүүс мөрөөдлөөрөө амьдарч чадахгүй байна, учир нь тэд айдсаараа амьдарсаар байгаа – Les Brown
Эхлээд та тоглоомын дүрмийг мэдэх хэрэгтэй. Дараа нь та хэнээс ч илүү сайн тоглох ёстой – Albert Einstein
Бидний хамгийн том сул тал бол бууж өгөх. Амжилтанд хүрэх хамгийн энгийн арга бол ахиад ердөө ганц л удаа туршиж үзэх – Thomas Edison
Хэцүү зүйлсийг амархан байхад нь, агуу зүйлсийг жижиг байхад нь хийж эхэл. Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг – Lao Tzu
Би амьдралаас сурсан бүхнээ 3 үгээр дүгнэж хэлэхэд: Амьдрал үргэлжилсээр байдаг – Robert Frost
Ямар ч алдаа гаргаж үзээгүй хүн хэзээ ч шинэ зүйлийг оролдож үзээгүй байдаг – Albert Einstein
Шүүмжлэлээс хол байх ганц л арга байдаг: юу ч хийхгүй байх, юу ч ярихгүй байх, хэн ч биш байх – Aristotle
Бусдыг ялан дийлж эзэлдэг хүн хүчирхэг бол өөрийгөө ялан дийлдэг хүн илүү хүчирхэг – Lao Tzu